
1.Тус Элчин сайдын яамны консулын үйлчилгээний төлбөр хураамж нь Японы Гадаад хэргийн яамны зохион байгуулалтын тухай хууль, Консулын үйлчилгээний төлбөр хураамжийн тухай Японы Засгийн газрын тогтоол, Японы Гадаад хэргийн яамны журмын дагуу жил бүр өөрчлөгддөг. Жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тухайн улсын мөнгөн дэвсгэртээр (төгрөг) консулын үйлчилгээний төлбөр хураамжийг тооцон авдаш болохыг анхаарна уу.
2.Гадаад паспортын хураамжийн тухайд өөрийн биеэр ирж паспорт захиалах болон цахим хэлбэрээр захиалах хураамжийн дүн ялгаатай тул анхаарна уу.
3.Виз мэдүүлгийн төвд мэдүүлсэн визийн тухайд визийн хураамжаас гадна үйлчилгээний хөлс нэмэлтээр тооцогдоно. Дэлгэрэнгүй мэдээллийг виз мэдүүлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газраас лавлана уу.
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/consulfee_00001.html
4.Гадаад паспорт болон тодорхойлолтыг цахимаар мэдүүлсэн тохиолдолд хураамжийг Япон иенээр тооцон төлөх бөгөөд доорх хүснэгт дэх дүнгээс зөрөөтэй байж болохыг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Японы Гадаад хэргийн яамны цахим хуудаснаас авна уу.
Та бүхэнд асууж лавлах зүйл байвал “VFS Global” виз мэдүүлгийн төвтэй холбогдож тодруулна уу.
Утас:+976-7505-1102 (автомат хариулагч), +976-7011-4446 (оператортой холбогдох)