ДижиталМиний контент

Бусад нийтлэл

6 сарын өмнө
1 мин

JLPT шалгалт

6 сарын өмнө
1 мин

2026 оны санхүүгийн жилийн консулын үйлчилгээний төлбөр хураамж

6 сарын өмнө
1 мин

Анхны гарын авлага

  • Бидний тухай
  • Холбоо барих
  • Түгээмэл асуулт
  • Контентууд
  • Нийтлэл
© 2026 Онлайн худалдааг хөгжүүлэгчZochil платформ.
Нийтлэл

Виз мэдүүлгийн цагийг цахимаар товлох үед анхаарах зүйл (2026 оны 3-р сарын 24-ний өдрөөс 4-р сарын 13-ны өдөр)

2026 оны 03 сарын 241 мин

Японы Элчин сайдын яам нь 2026 оны 3-р сарын 24-нөөс 4-р сарын 13-ны хооронд “VFS Global” виз мэдүүлгийн төвийн цагийг цахимаар товлох үедээ визийн хураамж (мөн үйлчилгээний хураамж) төлдөг байсныг түр хугацаагаар зогсоож байгааг мэдэгдэе .

 

Виз мэдүүлэгч нь дээрх хугацааны хооронд виз мэдүүлгийн цагаа товлохдоо төлбөр төлөхгүй бөгөөд төлбөрөө товын дагуу виз мэдүүлгийн төв дээр очиж визийн мэдүүлгээ өгөхдөө төлнө.

 

Жил бүр визийн төлбөрт шинэчлэл хийгддэгтэй холбоотой дээрх хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ нь түр зуурынх бөгөөд, 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн цаашдын мэдүүлгийн цаг товлоход визийн төлбөр төлдөг хэлбэрт эргэн шилжихийг анхаарна уу.


Та бүхэнд асууж лавлах зүйл байвал “VFS Global” виз мэдүүлгийн төвтэй холбогдож тодруулна уу Утас:+976-7505-1102 (автомат хариулагч), +976-7011-4446 (оператортой холбогдох)

Бусадтай хуваалцах